Египетийн байдал түгшүүртэй хэвээр байна. Жагсагчид цагдаа нартай таван өдрийн турш мөргөлдөж байгаагийн улмаас 100 гаруй хүн хэлмэгдэв. Хамгийн хатуу чанга арга хэмжээ авч байгаа боловч арми, цагдагийн сэргийлэх хүчин  байдлыг хяналтдаа авч чадахгүй байна. Каирт хөл хорих цаг тогтоосон ч  эсэргүүцэгчид цуглаан жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Урьд шөнө мэргэн буучид жагсагчдыг ДХЯ-ны дэргэд буудав. Гудамжуудад жинхэнэ байлдаан явагдсаныг  дээрэмчид далимдуулав. Олон мянган хоригдол шоронгуудаас зугтан алга болжээ. Нийслэлийн оршин суугчид гар буу, хутга, шийдэм бүхий шуурхай отрядуудыг зохион байгуулж, гэр орноо хамгаалж байна. Ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулахыг шаардаж буй эсэргүүцэгчдийн шахалтаар, тэрээр өчигдөр шинэ ерөнхий сайд ба дэд ерөнхийлөгчийг томилов. Дэд ерөнхийлөгчийн албан тушаал бараг 30 жил эзэнгүй байсан аж.