2001 оны Азийн өвлийн тоглолтыг өнөөдер Казахстаны нийслэлд ёслол төгөлдөр нээх юм. Энэ нь Азийн VII тоглолт билээ. Дэлхийн цоо шинэ технологийг баярын шоуд хэрэглэнэ. Ёслолын онцлогийг  нууцласаар байна. Үзэгчид Казахстаны түүхийн гол гол үеийг харж, тус орны соёл урлаг, ёс заншил, уламжлалтай танилцах тухай мэдээлжээ. Астана, Алма-Ата хотуудад нэгэн зэрэг явагдах  тэмцээнд оролцогчид спортын 11 төрлөөр 69 багц медалийн төлөө өрсөлдөнө. Азийн  өвлийн тоглолтын түүхэнд анх удаа бөмбөгтэй хоккейн ба цанаар явж чиг баримжаагаа олох тэмцээн явагдана. Мөн трамплинаас харайх төрлийг хөтөлбөрт нь ахин багтаажээ. Дэлхийн 27 орны тамирчид Казахстанд 2-р сарын 6  хүртэл үргэлжлэх Азийн өвлийн тоглолтод оролцоно.