ОХУ, АНУ, Их Британи, Франц, Германи улсууд Египетийн эрх баригчдад хандан жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс татгалзаж, амалсан шинэтгэлээ нэн даруй явуулж эхлэхийг уриалав. Тус орны байдлыг тогтворжуулах нь Ойрхи Дорнодын бус  нутгийн ашиг сонирхолд нийцэж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Египетийн ГХ-ийн сайдад явуулсан илгээлт бичигтээ Египетэд байгаа оросын иргэдийн аюулгүй байдлыг хамгаална гэдэгт  найдаж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулахыг шаардсан тэмцэл хөдөлгөөн Каир болон бусад хотод зургаан өдөр үргэлжилж, намжихгүй байна. Мөргөлдөөнд 100 гаруй хүн амь үрэгдэж, 2000 орчим хүн шархдаж бэртэв. Арми хамгийн чухал барилга байгууламжуудыг хамгаалж, цагдаа нар гудамжуудаас явж, дээрэмчид дур зоргоор авирлаж байна. Улаан тэнгис дахь жуулчдын дуртайяа очдог амралт сувиллын газрууд одоогоор нээлттэй хэвээр байна.