Оросын «Прогресс» ачаа тээврийн сансарын хөлгийг Олон улсын сансарын станцтай залгав. Түүнийг автомат дэглэмээр залгасан тухай өнөөдөр Москва орчимын нийслэгийг удирдах төвөөс мэдээллээ. Ачаа тээврийн сансарын хөлгөөр тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн,  ном сэтгүүл  болон одоо станцад ажиллаж буй багийн дарга Скотт Келлийн төрсөн өдрийг тохиолдуулан бэлэг дурсгалын зүйлийг дэлхий орчмын тойрог замд тээвэрлэжээ. Мөн түүнчлэн өөр бусийн хиймэл дагуул-скафандрыг Олон улсын сансарын станцад хүргэв. Тус станцын багийн гишүүд задгай сансарт гарч ажиллахдаа  хүлээн авагч, дамжуулагч радио багаж бүхий скафандрыг  гараараа хөөргөнө. Хиймэл дагуул-скафандр нь 25 янзын мэндчилгээг 15 хэлээр уламжилж, дэлхийн гэрэл зургууд, эрдэм шинжилгээний багаж, албаны системээс авсан телеметрийн мэдээллийг дамжуулах юм.