Орос улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх асуудлаар Вашингтон Москва хоорондын харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан  тухай  худалдааны асуудлаархи хэлэлцээнд оролцож буй АНУ-ын төлөөлөгч Рон Кирк  өчигдөр орой мэдээллээ. «Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхтэй холбогдон гарсан бүх асуудлыг 95 хувиар зохицуулж амжсан» гэж Киркийн хэлснийг ИТАР ТАСС дурдав. Орос улсыг тус байгууллагад энэ оны эцэс гэхэд дуустал элсүүлэх бүрэн боломж байна гэж Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Паскаль Лами, Давост болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.