Агнуурын тэнгисийн Сахалин буланд мөсөнд боогдсон «Содружество» хөвөгч баазад зам гаргах «Красин», «Адмирал Макаров» мөс зүсэгч хөлөгүүд өчигдөр 10 бээр зайг туулсан тухай Алс Дорнодын хөлөг онгоцны хэрэг эрхлэх газар мэдээлэв. «Содружество» өөр хэд хэдэн хөлөг онгоцтой хамт мөсөнд богдсоноос хойш  яг нэг сар өнгөрлөө. Энэ завсар  мөс зүсэгч хөлөгүүд   «Мыс Елизавета» загас агнуурын хөлөг, «Профессор Кизиветтер» эрдэм шинжилгээний хөлөг, «Итгэлийн эрэг» ачаа тээврийн хөлгийг  аюултай  мөсөн талбараас гаргажээ. Одоо «Содружество» хөвөгч баазыг аврах хэрэгтэй байна. Сахалины булан бол Агнуурын тэнгисийн хамгийн зузаан мөстэй хэсэг билээ. Өнөөдөр аврах ажиллагаа дуусана гэж найдаж байна.