Оросын аялал жуулчлалын байгууллагууд  Египетэд очиж амрахаас татгалзсан  хүмүүст амрах эрхийн бичгийн төлбөрийг  төлж, нөхөн төлбөр олгох өөр хэлбэрийг  санал болгох юм. Өчигдөр спорт, аялал жуулчлалын яаманд энэ асуудлаар зөвлөлгөөн хийлээ. Төлбөрийг нөхөн олгох журмын тухай бүрэн төгс шийдвэрийг өнөөдөр буюу ирэх долоо хоногт гаргана. Өөр газар  амрахыг аялагчдад санал болгоно. Үүнээс татгалзсан тохиолдолд төлбөрий нь мөнгөн хэлбэрээр нөхөх олгох тухай  аялан жуулчлалын томоохон компанийн төлөөлөгч мэдэгдлээ. Египетэд амрах оросын иргэдийн тээвэрлэлтийг түр зогсоосон гэж Оросын аялал жуулчлалын албанаас өчигдөр мэдээлэв.