Дэлбэрэх бодисыг зайнаас мэдэрдэг төхөөрөмжийг бүтээх ажлаа хурдасгахыг ОУ, НАТО-гийн түншүүдээсээ хүслээ. Энэ асуудлыг Брюссельд ОУ,НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн юм. Энэ уулзалт, москвагийн “Домодедово” онгоцны буудал дээр аймшигт алан хядах ажиллага болсноос хэдхэн хоногийн дараа болсон билээ. 1-р сарын 24-нд олон улсын нислэгийн хүлээлгийн танхимд амиан золиослогч өөрийгөө дэлбэлснээс болж 35 хүн амь насаа алдаж, 180 хүн шархадсан юм. ОУ болон НАТО-гийн шинжээчид хэдэн жилийн турш алан хядах ажиллагааны эсрэг “Стандекс” төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм. Олон хүний дунд байгаа амиан золиослогчийн биед байгаа дэлбэрэх бодисыг илэрүүлдэг төхөөрөмжийг бүтээж байгаа тухай ярьж байгаа юм. Аль хэдийнээс “цахим хамар” гэдэг нэр өгсөн энэ төхөөрөмж микроскопоор харах  хэмжээний хэсгийг илэрүүлж түгшүүрийн дохио өгнө. Бас дэлбэрэх бодистой тээврийн хэрэгслийг мөрдөхөд энэ төхөөрөг туслана. Ийм төхөөргийг хүн ихээр цуглардаг метро, онгоцны болон төмөр замын буудлуудад байрлуулна гэж ОУ-аас НАТО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдээд: «ОУ, НАТО-гийн Зөвлөлийн хөрсөн дээр энэ төсөл бий болсон юм. Хэрвээ энэ төслийг амьдралд хэрэгжүүлж чадах юм бол бид үнэхээр “амьд бөмбөгнүүдийн” биед байгаа тэсрэх бодисыг алсаас илэрүүлэх техникийн боломжтой болно. Ингэснээр олон олон хүний амь насыг аврах болно. Энэ амин чухал асуудлын талаар бид бүрэн хэмжээний харилцан ойлголттой байгаа юм» гэж тэр хэллээ. Олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэх нь ОУ, НАТО-гийн хамтын ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг юм. Олон улсын алан хядах ажиллагаа үнэхээр даяарчлалыг хамарсан шинжтэй болж байна, тийм учраас түүнийг зөвхөн харилцан мэдээлэлцэж байж л ялна гэж ОШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн захирал Павел Золотарёв яриад: «Олон улсын алан хядах ажиллагааны байгууллагууд хоорондоо бүрэн хэмжээний интернационал зарчмыг хэрэгжүүлж байгаа нэг сүлжээгээр холбогдсон байна. Тэд байнга хоорондоо холбоотой байж мэргэжилтнүүд, боловсон хүчин, арга барилаа байнга солилцож байна. Алан хядах ажиллагааны аюулд нэрвэгдээд байгаа улсууд харамсалтай нь энэ аюулыг сөрөн зогсох улс хоорондын ийм хамтын ажиллагааны түвшинд хүрч чадаагүй байна. Улс бүрийн тусгай алба өөрийн гэсэн нууцтай байдаг учраас бүрэн хэмжээний харилцан уялдаа алга. Энэ тохиолдолд хамтарсан төслийг хэрэгжүүлэх талаар НАТО-той тохиролцож чадсан бол маш сайн байна. Хамтын хүчээр хариу цохилт өгөх байгууллагагүйгээр олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэх нь ямарч ирээдүйгүй»  гэж тэр хэллээ. Энэ шинэ детекторыг 2013 он гэхэд бүтээж дуусгана гэж урьд нь төлөвлөж байсан юм. Харин одоо энэ төслийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгахаар боллоо. Эхний туршилтыг удахгүй парижийн метронд хийнэ. Төслийн нууцлалаас болоод хэзээ болохыг зарлахгүй байна. Тэгэхдээ ОУ, НАТО-гийн орнууд тун удахгүй алан хядах ажиллагааны эсрэг маш үр ашигтай, нэмэлт зэвсэгтэй болно гэж тооцож байна. Энэ зэвсгийн тусламжтайгаар энгийн номхон иргэдийн эсрэг үйлдэх зэрлэг алан хядах ажиллагааг зайлуулж чадна. Энэ зэвсгийн тусламжтайгаар энгийн номхон иргэдийн эсрэг үйлдэх зэрлэг алан хядах ажиллагааг зайлуулж чадна.