Египетэд болж байгаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж арваад хүн амь насаа алдаад зогсоогүй засгийн газрыг огцорууллаа. Одоо Египетээс ирж байгаа мэдээнүүд хувьсгалын үеийн он дараалалын бичгийг санагдуулж байна. Нийгэм, улс төрийн  дэлбэрэлт нь гинжин урвалаар үргэлжилж эхэлвэл энэ бүс нутагт болон дэлхий дахинд асар их хор уршиг тарина гэж шинжээчид үзэж байна. Арабын ертөнцөд барууны маягтай гэж үздэг манай гаригийн өнцөг булан бүрийн жуулчдын хамгийн дуртай газар болсон Тунис, Египет улсуудад ийм юм болсон нь тэдний гайхширлыг төрүүллээ.Энэ орнуудын болон Йемен, Мавритан, Алжир, Иордан зэрэг улсуудад болж байгаа үйл явдлуудын цаана хэн, юу байгааг задлан шинжлэхэд хэцүү боловч улс төр судлаачид өөрийн гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Ер нь арабын ертөнцөд ямар нэгэн зүйл болвол үүний ард Барууныхан, лалынхан эсвэл цэргийнхэн байгаа гэж үздэг юм. Энэ тохиолдолд аль нь ч байхгүй гэж оросын “Политка” сангийн тэргүүн Вячеслав Никонов үзэж байна. Өнөөдөр арабын орнуудад болж байгаа зүйлүүдэд 19-р зууны төгсгөлд болж байсан хувьсгалын сонгодог хэлбэр ажиглагдаж байна гэж тэр ярьж байна. Ядуурал, авилгал, хээл хахууль, оршин тогтнох аргагүй байдал хүмүүсийг гудамжинд гаргадаг юм. Хамгийн гол нь хувьсгалыг нэг хэсэг хүмүүс хийгээд, харин засгийн эрхэнд шал өөр хүмүүс гардаг тал бий гэж улстөр судлаач сануулж байна. Ийм учраас арабын ертөнцөд аль нэг дэглэмийг түлхэн унагаахад төрийн эрхэнд зүүнийхэн бус лалынхан гарах аюултай. Тэгвэл ямарч ардчилалын тухай ярих хэрэггүй. Ийм нөхцөлд байдал цаашид нааштай эргэнэ гэж хүлээх хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалт суларч, гадаадын жуулчид амралт сувилалын газар ирэх нь цөөрч, эдийн засгийн нөхцөл байдал муудах зэргээс болоод дахиад л нийгмийн донсолгоонд хүргэнэ. Арабын бүс дэх ямар ч тогтворгүй байдал лалын ертөнц, араб, израилийн харилцаа, ойрхи дорнодын зохицуулалтын асуудалд бүхэлд нь маш муугаар нөлөөлөх болно. ОШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн араб судалгааны төвийн удирдагч Александр Филоник арай өөдрөг хандаж байна: «Египетэд болж байгаа үйл явдлын хөгжил илүү их сэтгэл зовоож байна. Энэ үйл явдал цаашид цэргийн мөргөлдөөнөөс Хосни Мубаракыг огцруулах хүртэл даамжирч мэднэ. Энэ бол хамгийн гол нь биш харин цаашид зөөлнөөр хэлвэл энэ хувьсгал ямар утга агуулагатай болох вэ гэдэг л сонин байна. Өөрсдөө засгийн эрхэнд гарахад бэлэн хэмжээнд хүрээд байгаа лалын шашныхан Египетэд нилээн хүчтэй бөгөөд энэ лалын хэт үзэлтэнүүд оролцохгүй гэх арга байхгүй. Ингэсэн тохиолдолд үйл явдал урьдчилан хэлэхийн аргагүй байдалд хүрнэ. Ингэвэл Египетийн Израиль болон бусад улсуудтай харилцах харилцаанд урьдчилан таамаглахыг аргагүй байдлаар нөлөөлөх болно. Египет улс арабын ертөнцөд нэр төртэй байр суурь эзэлдэгийг тооцож үзэх юм бол тэнд болж байгаа үйл явдлыг маш анхааралтай сонсож байгаа» гэлээ. Сүүлийн үеийн мэдээнээс үзэх юм бол засгийн газрын эсрэг ажиллагаанд оролцох гэж явсан сөрөг хүчний тэргүүнүүдийн замыг аюулгүй байдлын хүчнийхэн хаасан байна. МАГАТЭ-гийн тэргүүн асан, египетийн сөрөг хүчний нөлөө бүхий тэргүүн Мохаммед аль-Барадей өчигдөр эх орондоо буцаж ирсэн бөгөөд түүнийг эхлээд нэгэн сүмд хорьж дараа нь гэрийн хорионд авсан байна. Мөн тус улсад хориглосон “Ах дүү лалынхан минь” лалын хөдөлгөөний 5 удирдагчдыг бас баасан гаригаас эхлэн хорионд байлгаж байна. Сөрөг хүчнийхний үйл ажиллагаагаа удирдах боломжийг хаахын тулд Египетийн төр засаг Интернет, гарын утасны үйлчилгээг хаасан байна.