Домодедово онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааг илэрүүллээ. ОУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин энэ тухай мэдээллээ. Нарийн ширийн зүйлийг дараа нь нийтлэнэ гэж тэр хэлсэн байна. Алан хядах ажиллагаа Домодедово буудалд 1-р сарын 24-нд болсон юм. 7 килограмм тротилийн хүчин чадалтай  төмөр утасны тасархай, төмөр шааригаар дүүргэсэн дэлбэрэх бодисыг амиан золиослогч алан хядагч этгээд хүлээлгийн танхимд байсан бөөн хүмүүсийн дунд дэлбэлсэн юм. 35 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан билээ.