Тэшүүрийн спортын дэлхийн цомын төлөө тэмцээний 1500 метрийн зайн зургаа дахь шатанд ОУ-ын иргэн Иван Скобрев ялалт байгууллаа. Тэрээр 1 минут 45,49 секундийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт 1 минут 46,25 секундийн амжилт үзүүлсэн канадын иргэн Денни Моррисон орсон байна. 1 минут 46,59 секундийн үзүүлэлттэй голландын иргэн Марк Тейтерт гуравдугаарт оржээ. Энэ тэмцээн москвагийн “Крылатское” спортын цогцолборт болж байна.