Казаньд Универсиад-2013 наадамд бэлтгэж байгаа ажлын явцад Оюутны спортын олон улсын хорооны ерөнхийлөгч Жорж Киллиан сэтгэл хангалуун байна. Оюутны өвлийн наадам эхэлсэн Түркийн Эрзрум хотод Универсиад-2013 наадмын зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзахдаа тэрээр ингэж мэдэгдсэн байна. Саяхан Казаньд очоод Универсиадын тосгоныг асар хурдтай барьж байгааг үзээд үнэхээр гайхсан гэж Киллиан ярьсан байна. Орон сууц болон бүхэл бүтэн гудамжны эхний ээлж ашиглалтад орсон төдийгүй тэнд казанийн дээд сургуулиудын оюутнууд амьдарч байна. “Универсиадын тосгон үнэхээр сэтгэл догдлуулж байлаа” гэж ОСОУХ-ны ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Дэлхийн оюутнуудын 27-р наадамд Татарстан улс хэрхэн хандаж байгаа нь таалагдсан гэж Киллиан төгсгөлд нь хэлсэн байна. Универсиадын спортын 30 шинэ байгууламжаас 25-ийг нь барьсан бөгөөд үлдсэн 5-ыг нь барьж байна.