Сахалинд ташуу нефтийн цооногийг 12 километр 354 метр өрөмдөж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ арлын зүүн хойд эргийн Агнуурын тэнгисийн ёроолоор энэ цооногийг дэлхийн хамгийн хүчирхэг “Ястреб” өрмөөр өрөмдсөн байна.  Эх газрын хүзүүвчийн нефть, хийн орд газрыг эзэмших “Сахалин-1” төслийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ төсөлд оросын болон гадаадын эрчим хүчний тэргүүлэх компаниуд оролцож байна.