Ленинградыг фашистуудын аймшигт бүслэлтээс чөлөөлсөн 67 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт Санкт-Петербург хотын Мариин ордонд баасан гаригт болсон байна. Баатар хот Ленинградын бүслэлтэд байгсадын олон нийтийн байгууллагуудын олон улсын ассоциацийн 20-р их хурлын төлөөлөгчид хүлээн авалтад оролцсон байна. Нева мөрний эрэг дээрх төрлөх хотоо хамгаалах дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогслоо. 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеийн хүйтэн, өлсгөлөн, өдөр бүрийн бөмбөгдөлт, их бууны буудлагаас болж Ленинградын 800 мянган хүн амь насаа алдсан юм. Хүлээн авалтын дараа болсон концерт дээр Мариин театрын дуучид дуурийн үглэл дуу, дайны үеийн дуу болон романсыг дуулсан байна.