ОУ-д ханиад томууны халдвар ихээхэн газар авч байна. Олон бүс нутагт сургууль, цэцэрлэг, ТМС-ийг хааж карантилаад байна.Урьд шөнө Украин улсын иргэн Волгоград хотод нас барсан ба түүнээс гахайн томууны A\H1N1 вирусыг илэрүүлсэн байна. Таван хоногийн өмнө Мурманск мужид нас барсан хоёр настай охиноос мөн энэ вирусыг илэрүүлжээ. Ирэх даваа гаригаас эхлээд нийслэлийн бүх дунд сургуулиудын 1-8-р ангийн сурагчид 5 өдрийн төлөвлөгөөт бус амралт эдлэх боллоо. Москва хотын боловсролын департамент, Оросын мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу карантин зарласан байна. Оросын нийслэлд сүүлийн долоо хоногт ханиад томуугаар өвчлөх явдал 1,5 дахин өсчээ.