НАТО-той хамтарсан ПДХ систем байгуулахад Москва зөвхөн тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах сонирхолтой байна. Үгүй бол яриа хэлэлцээ хүндрэлтэй болно гэж ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков Вашингтонд сэтгүүлчидэд мэдэгдлээ. Энэ асуудалд эвслийн үүднээс  ханддаг уламжлалт хандлагаасаа НАТО татгалзахыг хүсэхгүй байгаа нь гол саад тотгор гэж тэр хэллээ. Хэрвээ энэ байр сууриа өөрчлөх л юм бол энэ хүрээнд цэргийн хамтын ажиллагаа, нөөц бололцоог хамтатгах боломж байна гэж дипломатч тэмдэглэсэн байна. Европ тивд ПДХ систем байгуулахад хамтран ажиллах тухай Лиссабонд өнгөрсөн оны 11-р сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон билээ.