Египет улсад болж байгаа засгийн газрын эсрэг жагсаал  цуглаанаас болж дэлхийн зах зээл дээр алт, нефтийн үнэ эрс өслөө. Баасан гаригт Нью-Йоркийн биржийг хаах үед нэг баррель түүхий нефтийн үнэ 89 гаруй доллар болж нэг унц алтны үнэ 1,4%-иар өссөн байна. Форд, Майкрософт, Амазон зэрэг томоохон компаниудын орлого өснө гэж үзэж байсан таамаг биелэгдээгүй учраас үнэ өслөө гэж мэргэжилтнүүд үзэж байна.