Египетийн засгийн газрыг огцруулсан боловч жагсагчид гудамжнаас явсангүй. Засгийн эрхийг 30 жил барьж байгаа Хосни Мубаракыг огцоруулахыг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид шаардсаар байна. Бямба гаригийн шөнө тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ засгийн газрын танхимыг огцруулж байгаагаа зарлаад жагсагчдын илэрхий сөрөг хүчнийхний шаардаж байгаа цоо шинэ улс төр, эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдгээ амаллаа. Харин өөрөө огцрох тухай 82 настай төрийн тэргүүн юу ч хэлсэнгүй. Эсэргүүцлийн жагсаал цуглаан 1-р сарын 25-нд эхэлсэн юм. Баасан гаригт Каир, Александрии, Суэц болон бусад хотуудад мянга, мянган хүн гудамжинд гарснаар энэ жагсаал дээд цэгтээ хүрсэн юм. Эмх замбараагүй байдлаас болж 20 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн хэлмэгдсэн байна. Оросуудыг Египет улс руу явахгүй байхыг ГХЯ зөвлөж байна.