АНУ-ын засаг захиргаа болон корпорациудын удирдлага 2008-2009 оны  санхүүгийн хямралын буруутан юм гэсэн дүгнэлтийг америкийн конгрессоос байгуулсан хямралын шалтгааныг тогтоох хоёр намын комиссын ажлын  тайланд бичжээ. Жорж Буш , Билл Клинтон нарын засаг захиргаанууд болон Холбооны нөөцийн системийн тэргүүн нар хямралын хариуцлагыг хүлээх ёстой гэж илтгэлийн зохиогчид үзэж байна. Төрийн зохицуулалтын байгууллагууд болон эдийн засгийн  хөгжлийн зохисгүй хандлагыг үл тоомсорлосон томоохон корпорацуудын удирдлагууд алдаа гаргаагүй байсан бол хямралаас урьдчилан сэргийлэж, сэрэжмжлэх  боломж олгох орон сууцны барьцаат зээлийн хязгааргүй өсөлт, үл хөдлөх хөрөнгийн үнийн хэт өсөлт, эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүний тархалт зэрэг хямралыг бий болгосон  маш олон хүчин зүйлийг тоочсон байна. АНУ-ын улс төр, санхүүгийн удирдлагын алдаатай ажиллагаа 1930-д оны их уналтаас хойш хамгийн хүнд хямралд нэрвэгдэхэд АНУ-ыг хүргэсэн гэж илтгэлд тэмдэглэжээ. Хямрал дэлхийг хамрав. Харин хямралын шалтгааныг хялбарчлах хэрэггүй гэж оросын шинжээч Александр Яковлев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Буруутныг тогтоож, ямар нэг тодорхой хүмүүсийн буру ажиллагаанаас болж хямрал гарсан гэхэд амархан. Урьдын дэлхийн эдийн засгийн хямралуудад хийсэн дүн шинжилгээнээс харахад хамгийн олон хүчин зүйл хямрал үүсэх, үргэлжлэхэд нөлөөлдөг. Тиймээ Холбооны нөөцийн систем сүүлийн 5-10 жилд буруу бодлого явуулжээ. Үүний улмаас санхүүгийн «хөөс» гэгч үүсч, түүнд чиглүүлэх мөнгө нэмэгдэв. Нөгөө талаас  Холбооны нөөцийн  систем дэлхийн зах зээлд  тоглоомын дүрмийг тийм их тодорхойлохгүй  байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн бүтэцтэй холбоотой чухал ч гэлээ, шийдвэрлэгч хүчин зүйл биш гэв. Санхүүгийн хямрал дэлхийн эдийн засаг ганцхан америкийн доллараас шалтгаалах явдлыг багасгах асуудлыг хурцаар тавихад хүргэв. Дэлхийн санхүүгийн системийн шинэтгэл цаг үеийн шаардлага юм.