Орчин цагийн улс болоход нь   ОХУ-д юу дутаж байна вэ гэсэн болон бусад асуултад Оросын ерөнхийлөгч «Блумберг» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хариулав. Энэ нь Оросын төрийн тэргүүний сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн томоохон 2 дахь ярилцлага билээ. Ерөнхийлөгч энэ долоо хоногийн эхээр оросын «Ведомости» сонины газрын эрхлэгчтэй ярьж, одоо өрнөдийн телевизийн сувагт ярилцлага өгчээ. Ярилцлага онлайн дэглэмээр хийлээ.  Асуулт, хариултуудыг урьдчилан бэлдсэнгүй. Сүүлийн үед өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн амны уншлага болсон  олонхи асуудлыг хөндех байх гэж таамагласан билээ. Орост улс төрийн сөрөг хүчин оршихийг зөвшөөрөхгүй байна гэсэн санаа бодлыг Оросын ерөнхийлөгч хүлээн зөвшөрсөнгүй. Сөрөг хүчин Орост байгаа. Гэвч энэ сөрөг хүчин хичнээн  хүч нөлөөтэй байгаа нь өөр асуудал юм. Гэвч Оросын шинэтгэл ярилцлагын гол сэдэв болов. Дмитрий Медведев тус үйл явцын түвэг бэрхшээлд анхаарлаа төвлөрүүлэв. «Бизнес эрхлэхэд дэд бүтэц дутаж байна. Бизнесийг уялдуулан зохицуулах  хууль тогтоомж  ба хөгжингүй шуух систем дутаж байна. Мөн түшмэд эрх зүйг зөв ойлгох явдал дутаж байна. Эдгээрийг нөхөж, авилгалыг үгүй болговол  Орос улс шинэтгэлийн замаар эрчимтэй урагш ахих юм» гэж ерөнхийлөгч илэн далангүй хэллээ. Харин эдийн засгийн амьдралыг шинэтгэж, шинэ технологид шилжих нь хамгийн гол зуйл юм. Эм зүй, цөмийн эрчим хүч, эрчим хүчний хангамж урьтлалын дотор байх ёстой  гэж Дмитрий Медведев үзэж байна.Хөрөнгө оруулагчдад таатай уур амьсгалыг бий болгохгүй юм бол эд бүхэн бүтэхгүй. Хөрөнгө оруулалтын уур амьсгал манай оронд бүрэн сайжрах яагаа ч үгуйг Дмитрий Медведев хүлээн зөвшөөрөв. Гадаадын капитал, шинэ техологи, мэргэшилтэй мэргэжилтнууд Орос улсад  ирж, тохилог тухтай нөхцөлд ажиллаж амьдрахын тулд улс орноо шинэтгэж байгаа юм. Дмитрий Медведев Орос улс таван жилийн дараа ямар болох вэ? гэсэн асуултад хариулахдаа « БРИК бүлгийн гишүүн зарим түншийн адил хурдацтай урагш ахиасай.Манай өсөлт 4 хувь байна. Энэ нь Америк, Европтэй  харьцуулахад  дээгүүр үзүүлэлт юм. Гэвч  emerging market-ад бага байна. Иймээс бидний өсөлт жилд 8-10 хувь байх ёстой. 2-рт бид тэтгэврийн систем, нийгмийн даатгалын ба эрүүл мэндийн системээ боловсронгуй болгох ёстой. 3-рт бид эдийн засгийн систем, олонхи үйлдвэрийн газраа шинэтгэх ёстой» гэж Дмитрий Медведев хэллээ.