СДЗ-ийн тухай гэрээг батлах тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев гарын үсэг зурлаа. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлгөөн хийхдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ойрын үед уулзахдаа гэрээний баталгааны жуух бичгийг солилцоно. “Баталгааны жуух бичиг солилцсоны дараа гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд ойрын 10 жилийн стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах хэмжээг тодорхойлох болно” гэж төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. ИТАР-ТАСС агентлагын мэдээллэж байгаагаар Лавров, Клинтон хоёрын уулзалт 2-р сарын эхний арав хоногт болж магадгүй. Оросын парламентын дээд танхим Холбооны зөвлөл СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг лхагва гаригт баталсан юм. АНУ-ын Конгресс 12-р сард энэ гэрээг баталсан билээ.