Москва хотод 1-р сарын 29-30-нд явагдах Константин Еременкогийн нэрэмжит домогт хөл бөмбөгчдийн цомын төлөө олон улсын тэмцээнд зургаан орны хөл бөмбөгч ахмадууд оролцоно. Тэмцээнд ОУ-ын багаас гадна Португал, Испан, Итал, Герман, Голланд улсуудын багууд оролцох юм байна. Домогт хөл бөмбөгчдийн цом булаалдах тэмцээн Москвад 3 дахь удаагаа болох гэж байна. Оросууд 2009, 2010 онуудад испанчуудыг ялж хоёр удаа аврага болсон юм.