Хязгаарын 60 үйлдвэрийн газрын үйлдвэрлэсэн 10 тонн хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг  Берлинд нээгдсэн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн дээр Кубань дэлгэн үзүүлж байна. Энд мах, сүү, загс болон лаазалсан бүтээгдхүүн мөн чихэр боов болон дарс, жүүсийг дэлгэн үзүүлж байна. Гадаадын түншүүдийг оролцохыг урьж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга явуулахаар төлөвлөж байна. Шинэ технологоор цагаан будаа боловсруулах үйлдвэр барих төсөл тэдний дотор байна. Жил болгон германын нийслэлд болдог “Ногоон долоо хоног” нь  олон улсын газар тариалан, хөдөө аж ахуйн томоохон үзэсгэлэн гэж тооцогддог юм. Орос Улс энэ үзэсгэлэнгийн гол оролцогчдын нэг юм.