“Домодедово” онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр шархадсан хүмүүсээс одоо 129 хүн эмнэлэгт үлдээд байгаагийн 18 нь гадаадын иргэд байна. Өнөөдөр дахиад 4 хүнийг эмнэлэгт хэвтүүллээ гэж ОУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам мэдээллээ. “Домодедово” олон улсын нисэх онгоцны буудалд 1-р сарын 24-нд алан хядах ажиллагаа үйлдсэн юм. Төмөр утасны тасархайнууд, төмөр шаригаар дүүргэсэн дэлбэрэх бодисыг амиан золиослогч дэлбэлсэнэс болж 35 хүн амь насаа алдсан юм.