Давосын эдийн засгийн форумд оросын төлөөлөгчид оролцсон явдал хөрөнгө оруулалтын урсгалыг манай улс руу чиглүүлэх ташуур болж өгнө. “Сколково” шинэ технологийг арилжаажуулах болон  боловсруулалтын төвийг хөгжүүлэх сангийн тэргүүн Виктор Вексельберг ИТАР-ТАСС агентлагт мэдэгдсэн байна. “Сколково” төслийн ирээдүйн тухай тэрээр ярихдаа: «Энэ төсөл бол шинэчлэлийн том хөтөлбөрийн нэг хэсэг юм. Бид ямархуу амжилттай байх вэ гэдэг нь Орос Улс хөгжлийн шинэ зам дээр гархад хэрхэн бэлэн байгаагаас ихээхэн шалтгаалах болно» гэж тэмдэглэлээ. “Сколково” инновацийн төв Орос Улсын шинэ эдийн засгийн бодлогын томоохон туршилтын талбар болох ёстой. Тусгайлан бэлтгэсэн нутаг дэвсгэр дээр эрчим хүчний, цөмийн, сансарын, био эмнэлэгийн, компьютерийн технологийг бий болгох судалгаа, боловсруулалтад зориулсан онцгой нөхцлийг бүрдүүлнэ.