Орос Улс, АНУ хоёр саа өвчний эсрэг хамтран тэмцэх болно. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны мэдээгээр Москвад пүрэв гаригт зохих хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Орос Улс 2002 оноос саа өвчнөөс ангид улс байсан боловч 2010 онд ийм өвчны 37 тохиолдол гарснаас нэг хүн нас барсан байна. Энэ өвчний вирус Таджик улсаас орж ирсэн байна гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Салхин цэцэг өвчнийг устгах талаар амжилттай хамтран ажилласан туршлага Орос Улс, АНУ-д бий.