Орос Улсад авилгалтай тэмцэх ажил хүнд байна, тэгэхдээ найдваргүй биш гэж “Блумберг ТВ” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Улс төрийн шинэ систем болон зах зээлийн эдийн засаг бий болсноос хойш авилгал, хээл хахууль төр засгийн бүх давхаргад нэвчсэн гэдгийг тэр хүлээн зөвшөөрлөө. “Харамсалтай нь оросын төрийн байгууллагын ажилтнууд болон бизнесменүүд соёлтой харилцаанд бэлэн бус байлаа” гэж Медведев хэллээ. Орос Улсад авилгалын эсрэг дайн зарлаад байна. Өнгөрсөн жилд гэхэд л хээл хахууль авсныг нь илрүүлсэн 2 мянган төрийн албан хаагчийг шийтгэсэн байна.