Тээврийн хэрэгслийн дэд бүтцийн аюулгүй байдлын хамгийн эмзэг хэсэгт иргэд болон тээшийг нягтлан нэгжих санал бэлтгэхийг ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий  Медведев засгийн газарт даалгалаа. Энэ нь түүний тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлыг хангах чиглэлд гаргасан хамгийн чухал даалгаварын нэг гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. «Домодедово» онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаа, тээврийн хэрэгсэлд гарсан энэ жилийн хоёрдох нь бөгөөд түүний аюулгүй байдлын систем хангалтгүй байна гэдгийг харуулсан юм. 35 хүний амь насыг хороосон дэлбэрэлтийн дараа ОУ-ын ерөнхийлөгч  москвагийн томоохон онгоцны буудлын удирдлагыг шүүмжлэхдээ аюулгүй байдлын хангамжий нь “анарх байдал” гэж нэрэллээ.