Террорын аюулын гурван түвшинтэй системийг улс оронд байгуулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэгийг ОУ-ын Улсын Дум өнөөдөр хэлэлцэнэ. Саяхан «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр 35 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулж энэ хуулийг бэлтгэх ажлыг хурдасгасан юм. Алан хядах ажиллагаатай тэмцэх шинэ систем нь өндөржүүлсэн \хөх\, өндөр \шар\, аюултай \улаан\ гэсэн террорын гурван түвшинтэй байх юм. Энэ гурван түвшин болгон улс, нийгэм, хувь хүний аюулгүй байдлыг хангах тодорхой арга хэмжээнүүдийг зааж байгаа юм. Ийм систем дэлхийн олон улс оронд үйлчилдэг юм.