Хүмүүс дуулах дуртай. Найрал хөгжим, гитар  хөгжимдөх үед буюу дууны бичлэг сонсож эсвэл ямар ч хегжмийн зэмсэггүйгээр дуулдаг. Дуу бол сэтгэл санаагаа илэрхийлэх сайхан арга юм. Харин хараа сонсголын  бэрхшээлтэй хүмүүс яаж дуулах вэ? Тэд дууны үгийг хуруугаараа  дохиогоор илэрхийлж байна. Москвагийн улсын багшийн их сургуулийн багш Елена Орлова хараа сонсголын  бэрхшээлтэй  хүүхдүүдийн  «Ангелы надежды» дуу бүжгийн чуулгыг одоогоос 9 жилийн өмнө байгуулжээ. «Ангелы надежды»( Итгэл найдварын сахиусан тэнгэр) гэдэг дуу хамтлагийн нэрийн хуудас нь болов. « Итгэл найдварын сахиусан тэнгэр  сайхан мэдээ бидэнд авч ирнэ. Энэ нь дэлхийд гайхамшиг байдаг гэдэг мэдээ юм» гэж дуунд өгүүлжээ. Чуулгынхан  өөрсдийн санаа сэтгэлийг дуу бүжгээр илэрхийлж, танхимд олон мянган хүнийг цуглуулж дэлхий даяар аялан тоглох боломжтой болсон нь чуулгынханы хувьд тийм гайхамшиг нь боллоо. Эдүгээ чуулга сургуулийн  хүүхдээс оюутан хүртэл 30 хүнийг нэгтгэсэн.  Елена дэлхий даяар сонсголын  бэрхшээлтэй  хүмүүст ойлгомжтой бүжгийн хөдөлгеөн  бүхий шинэ төрлийг зохиожээ. Тэд  дуу «дуулахдаа»  утга  агуулгыг нь  хедөлгеөн, хуруугаараа дохиогоор илэрхийлж байна. Холбооны зөвлөлийн  дарга Сергей Миронов чуулгад туслаж байна. Түүний ачаар «Ангелы надежды» чуулга оросын хотууд болон Германи, Египет улсуудад аялан тоглосон. Түүнээс гадна идэвхи санаачилгатай Елена Орлова сонсголын  бэрхшээлтэй  хүүхдүүд оросын эстрадын  хэд хэдэн ододтой хамтран  тоглосон их наадмыг зохион байгуулав. Одоо Сергей Мироновын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэг эрхлэсэн зевлех болсон Елена Орлова уг наадмыг олон улсын хэмжээнд  зохион явуулах төлөвлөгөөтэй байна. Тэрээр 4-р сард Японд очиж ийм санал дэвшүүлнэ. Орлова саяхан Монголд очиж, монголын хараа сонсголын бэрхшээлтэй  хүүхдийн цорын ганц сургуулийн сурагчдыг наадамд оролцуулахыг санал болгон урьжээ.

      Монголын томоохон  3 хот болон 21 аймгийн  340 хүүхэд 40 гаруй жил ажиллаж байгаа тус сургуульд суралцдаг. Дотуур байртай  сургууль , сургуулийн өмнөх насны  анги энд байгаа хийгээд хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. Хүүхдүүд бүрэн дунд боловсрол эзэмших төдийгүй  тогооч, үсчин, мужаан, оёдолчин зэрэг нийгэмд шаардлагатай мэргэжил эзэмшиж байна. Маш авьяаслаг хүүхдүүд зураг зурж, хатгамал хатгаж, спортоор хичээллэж их амжилт гаргаж  байна. Жишээ нь мөн сургуулийн төгсгөгч Бээжинд болсон Параолимпийн  шагналтан болжээ. Елена Орлова бол  сонсголын  бэрхшээлтэй хүн . Гэвч тэр  үг хэлэх чадвараа хөгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж их амжилт гаргасан байна. Сэтгэл татам залуу эмэгтэйтэй харилцах хүн эрүүл мэндийн асуудал түүнд тулгарсныг мэдрэхгүй. Тэрээр сонсголын бэрхшээлтэй  хүүхдүүдийн хувьд шилдэг жишээ болов. Елена  «Ангелы надежды» дууг хуруугаараа дохиогоор илэрхийлэх үед хүүхдүүд түүнийг бишрэж харааг ч салгахгуй байв. Бүгд Орост очиж түүгээр хичээл заалгахыг хүслээ. Елена Орлова ярихдаа: “Бусад хүүхдүүдээс юугаараа ч дутахгүй гэдгийг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд харуулах зорилттой. Чуулгатайгаа хамт Монголд очиж, тус улсын хүүхдүүдийг Москвад болох олон улсын наадамд оролцуулахаар бэлтгэнэ. Түүнчлэн Монгол Японоос гадна бас 3-4 улсад очиж наадмын тухай танилцуулж, оролцогчды нь бэлтгэх төлөвлөгөөтэй байна” гэж  хэллээ. Сахиусан тэнгэрүүд хүсэл мөрөөдөл, найдварыг хайрладаг. Харин Елена  Орлова шиг хүмүүс хүсэл мөрөөдлийг биелүүлдэг билээ.