Орос, Америкийн СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг далайн хоёр талынхан хоёулаа баталлаа. Одоо гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид солилцсны дараа гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ гэрээг бэлтгэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа орсон нь ийм өндөр хэмжээний тохиролцооны хувьд бага хугацаа юм.ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид 2009 оны 4-р сарын 1-нд Лондон хотод уулзахдаа СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээ байгуулах талаархи хэлэлцээрийг эхлэх тухай шийдвэр гаргасан юм. Ингээд сарын дараа гэхэд л ажил буцлаж эхэлсэн юм. Орос,америкийн төлөөлөгчид “завсарын бүс” Женевт арваад удаа уулзаж, баримт бичгийн зүйл анги бүрийг нягтлан шалгаж байлаа. Д.Медведев, Барак Обама нар байнга утсаар холбогдож хэлэлцээрийн явцыг хянаж байсан юм. Заримдаа ямар нэг хүндрэлтэй асуудлыг шийдэхэд шууд оролцож байсан билээ. Маш хүнд хэцүү ажил хийсний дараа 2010 оны 4-р сарын 1-нд Прага хотноо СДЗ-ийг хорогдуулах тухай гуравдах гэрээнд ерөнхийлөгчид гарын үсэг зурсан юм. Итгэлцэлийн түвшинг дээшлүүлэхийн тулд хоёр улсын парламент энэ баримт бичгийг нэгэн зэрэг батлах ёстой гэж хоёр орны төрийн тэргүүнүүд тохиролцсон билээ. Обамагийн засаг захиргаа баримт бичгийг 5-р сарын13-нд Сенатад хэлэлцүүлэхээр оруулсан юм. Мөн оросын хууль тогтоогчидод 5-р сарын 28-нд ийм ижил саналыг Медведев санал болгосон юм. «СДЗ-ийг хорогдуулах тухай АНУ-тай хийсэн гэрээг батлуулахаар оруулж байна. АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа нэгэн зэрэг батлана гэж тохиролцсоныг санаж энэ баримт бичигт анхааралтай хандахыг Холбооны зөвлөл болон Улсын Думаас хүсэх байна. Эрт биш, орой ч биш! Учир нь энэ гэрээ бол улс төрийн хүчин зүтгэл болон сэтгэл  санааны хамтарсан хүчин чармайлтын үр дүн юм. Хамгийн гол нь хоёр парламент нэгэн зэрэг батлах ёстой. Хэрвээ бид тэгэж чадах юм бол жинхэнэ итгэлцэлийг олж авч чадна. Манай улсын түүхэнд тодоруулж хэлвэл ЗХУ-ын үед биднийг хуурч байсан тохиолдол бий. Дахиад ийм байдлыг бид хэзээч тэвчиж чадахгүй» гэж Дмитрий Медведев хэллээ.Оросын депутатууд маш шахуу хугацаанд гэрээний эх бичгийн талаар хэлэлцүүлэг явуулж гэрээг баталахаар шийдсэн юм. Америк нөхдүүд маань энэ асуудлаар далимдуулан өөрсдийнхөө нэр хүндийг дээшлүүлэхээр шийдсэн юм. Үүнээс болоод хэлэлцээр удааширсан боловч Обама болон түүний багынхны даралт шахалтын дор сенатын гишүүд шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө гэрээг батласан юм. Үнэнийг хэлэхэд халбага давирхайгүйгээр ажил бүтсэнгүй. АНУ-ын ПДХ системээ байгуулах ажлыг шинэ гэрээ хязгаарлахгүй гэсэн заалтыг тэд гэрээний тогтоолд оруулсан юм. Оросын парламентчид энэ асуудлыг хариултгүйгээр орхисонгүй ээ. Америкийн энэ тогтоол хуулийн хувьд хүчин төгөлдөр бус ч гэлээ АНУ харилцааны тэгш эрхийг дэмжиж байна гэдэгт итгэх итгэлд эргэлзээ төрүүлсэн юм. Хэрвээ АНУ дангаараа ПДХ даяарчлалыг хамарсан систем бий болгохыг оролдох юм бол Москва гэрээнээс гарч болно гэж гэрээг батлах оросын хуулинд онцгойлон тэмдэглэсэн байна. Энэ баримт бичгийн дагуу хоёр тал 7 жилийн туршид  тив алгасагч баллистик пуужин болон хүнд бөмбөгдөгч онгоц, усанд шумбагч хөлгүүдэд байрлуулсан баллистик пуужинг 700 нэгжээр, цөмийн цэнэг хошууг 1550 нэгжээр, одоо хэрэглэж байгаа болон хэрэглээгүй пуужин харвагч төхөөргүүдийг 800 нэгжээр тус тус хорогдуулах ёстой юм. Ер нь зэвсгээ америкчууд л их хэмжээгээр хорогдуулах хэрэгтэй болох байх. ОУ энэ босгонд хүрээ ч үгүй байгаа. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг боломжгүй болгож, хоёр улсын тэнцвэрийг хадгалахад энэ хэлэлцээрийн учир утга оршиж байгаа юм.  Энэ гэрээг гүйцэтгэх 10, 15 жилийн дотор ОХУ, АНУ-д СДЗ-ийн тухай асуудал хаалттай байна. Үүний дараа стратегийн бус цөмийн зэвсгийг хорогдуулах асуудал шууд гарч ирж байна гэж ОШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч хошууч генерал Владимир Дворкин хэлээд «Стратегийг зэвсгийг тухай гэрээг бодвол энд асуудал нилээн төвөгтэй болно, учир нь стратегийн бус цөмийн зэвсэг нь хоёрдмол зориулалттай тээгчтэй юм. Тэднийг стратегийн тээгч шиг тооцож болохгүй юм. Байрлах газар нь маш олон бөгөөд байнгын байрлал байдаггүй юм. Зөвхөн цөмийн цэнэгийг нь л тоолж болох юм. Ингэхийг одоо ОХУ ч, АНУ ч хүлээн зөвшөөрөхгүй» гэж тэр ярилаа.ПДХ  хамтарсан систем байгуулах асуудал бол цаашдын хэлэлцээрийн чухал сэдвүүдийн нэг болно. Урьдчилсан замыг Лиссабонд гаргасан. Ерөнхий ойлголт байгаа. Харин хоёр талд харилцан буулт хийх улс төрийн тэнхээ байх үгүйг цаг хугацаа харуулах биз ээ.