Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллага Умард Атлантын эвсэлтэй адил тэгш үндсэн дээр л хамтран ажиллахад бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод мэдэгдлээ. Николай Бордюжагийн хэлснээр ХАБГБ нь НАТО эвсэлтэй хамтран ажиллахад аль хэдийнэ бэлэн байна. Гэвч эвслийн дотоодын санал зөрөлдөөн одоогоор гол саад болсоор байна. «Эдүүгээ  хүн төрөлхтөнд аюул сорилт тулгарсан нөхцөлд аюулгүй байдлын асуудал эрхлэсэн хоёр байгууллага хамтран ажиллахаас өөр зам үгуй. Хамтын ажиллагаа юун  түрүүнд манай орнуудын аюулгүй байдалд л нааштай нөлөөлөх юм. НАТО цэрэг-улс төрийн эвслийн удирдагчид үүнийг ойлгосон нөхцөлд ийм хамтын ажиллагаа бүрэлдэн тогтоно. Ямар ч болов хамтран ажиллаж болохуйц  маш олон чиглэл байна гэж үзэж байна. Эдгээр нь Афганистан болон улс төр шашны хэт даврагч үзэл, хямралт байдалд авах арга хэмжээ, онц байдлын хор уршгийг  арилгах ажил зэрэг чиглэл билээ. НАТО эвсэл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын боломжийг ашиглан өөр олон асуудлыг хамтран шийдвэрлэж болно гэж Николай Бордюжа мэдэгдлээ.Түүний хэлснээр гадаад улс төрийн хамтын ажиллагаа энэ онд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын үйл ажиллагааны нэгэн урьтлал чиглэл болно. Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын удирдах газартай бодит хэрэг дээр хамтран ажиллах,  хуучин ЗХУ-ын орон зайд  улс төр, шашны хэт даврагч  үзлийн илэрэлтэй тэмцэх нь бас нэгэн чухал чиглэлүүдийн дотор байна. Хамтын шуурхай  ажиллагаат хучин  ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний  хамтарсан сургууль явуулахаар төлөвлөсөн. 2010 оны шувтаргаар байгуулсан хүчин  байгууллагын гишүүн орнуудын  нутаг дэвсгэрт төдийгүй НҮБ-ын мандатаар бусад оронд ажиллах чадвахитай. Белорус, Армени, Орос, Казахстан, Киргиз, Тажик, Узбек улсуудын 3500 орчим цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагуудын 500 гаруй ажилтан энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд орсон юм.