“Домодедово” онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагаанд 10 хүнийг сэжиглээд байна. Энэ гэмт хэрэгт Хойд Кавказын ул мөр илэрч байна гэж хүчний байгууллагын эх сурвалж мэдэгдснийг РИА Новости уламжиллаа. Москвагийн Домодедово онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж 35 хүн амь насаа алдаж, 180 хүн шархадсан байна. Алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийг өнөөдөр оршуулна.