Орос Улс ойрын 20 жилд байгалийн хий үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч  хэвээрээ байна. Оросын хийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Улсын Думын орлогч дарга Валерий Язев Венад болж байгаа хийн талаархи европын бага хурал дээр ингэж мэдэгдлээ. Орос Улс 2030 он гэхэд жилд 1 триллион шоо метр байгалын хий үйлдвэрлэх бөгөөд үүнээс 455 тэрбум шоо метр хийг  экспортод гаргах юм гэж тэр мэдэгдсэн байна. Оросын байгалийн хий дамжуулах хоолойн урт нь 160 мянган километр болно гэж ИТАР-ТАСС мэдээллээ. ОУ-ын хийн экспортын тэргүүлэх чиглэл нь европын зах зээл хэвээрээ байна гэхдээ АНД-н чиглэлд нийлүүлэх оросын хийн хэмжээ өсөх болно гэж Язев хэлсэн байна.