Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн сэжигийг арилгаж, өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгээ батлах ёстой гэж Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. “Иран бол манай хөрш, түнш улс. Тэгэхдээ түүнд тавих хэд хэдэн асуулт байна Иран улс энэ асуултад хариулах ёстой” гэж Д. Медведев Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн байна. “Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл олон улсын хамтын нийгэмлэгт одоохондоо байхгүй байна. Ийм учраас л Иран энэ хөтөлбөр энхийн зориулалттай гэдэгт биднийг итгүүлэх ёстой” гэж Медведев тэмдэглээд «Орос Улс Иран улстай эрт дээр үеийн гүнзгий харилцаатай хэмээн хэлснийг гэж  Интерфакс уламжиллаа. “Өнөөдөр явагдаж байгаа  хүнд хэцүү яриа хэлэлцээг амжилтанд хүргэхийн тулд бид өөрсдийнхөө бүх бололцоог ашиглахыг хүсэж байна» гэж гэжээ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад 2010 оны 2-р сарын 11-нд Тегеран 20% хүртэл баяжуулсан ураны эхний хэсгийг үйлдвэрлэлээ, түүнийг цаашид баяжуулах нөөц бололцоо байна гэж мэдэгдснээс хойш Ираны цөмийн хөтөлбөрийг  тойрсон асуудал хурцадсан юм.