Эдийн засгийн шинэчлэлийн хүчинд Орос Улсад ардчилал хөгжих болно. Дмитрий Медведев Давосын Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ энэ итгэл үнэмшилээ илэрхийллээ. Бие даасан өөртөө итгэлтэй хүмүүсийн нийгэм, хөгжингүй эдийн засгийн найдвартай бааз дээр ямар ч ардчилал оршин тогтнох ёстой гэж оросын төрийн тэргүүн үзэж байна. Дмитрий Медведев Швейцарьт хийсэн айлчлалаа хэдэн цагаар богиносголоо. Москвад болсон эмгэнэлт байдлаас болж ингэх шаардлагатай болсон юм. Давост цугларагсад Орос Улсын ерөнхийлөгч болон оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлж байлаа. Форумын эхний чуулган  «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогсож эхэллээ.

Олон улс орны засгийн газрын болон бизнес нийгэмлэгийн төлөөлөгчид, форумыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар оросын ерөнхийлөгч Орос Улсын хөгжлийг хэрхэн харж байгааг сонсох ёстой байлаа. Тэдний энэ хүлээлтийг Д.Медведев хөсөрдүүлсэнгүй. Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр арваад тодорхой зүйлд тусгасан байгаа гэж ерөнхийлөгч тэмдэглээд «Саявтархан би оросын улсын томоохон хувьцааг хувьчлах урьд хожид үзэгдээгүй хөтөлбөрийг зогсоосон. ОУ-ын стратегийн үйлдвэрийн цэс миний заалтаар 5 дахин багассан. Ойрын гурван жилд хэдэн арван тэрбум долларын үнэ бүхий эрчим хүч, дэд бүтэц, банкны салбаруудын тэргүүлэх компаниудын багц хувьцааг хувьчилна. Хувьчлалыг удирдах газарт дэлхийн тэргүүлэх банкуудыг урьж оролцуулаад байна» гэлээ. Дмитрий Медведевийн тодорхойлсон арга хэмжээнүүдийг мөрдөж байгаа нэг зорилго нь улс орны хөрөнгө оруулалтыг татах байдлыг дээшлүүлэх явдал юм. Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн бас нэг гол зүйл анги нь тусгай сан байгуулах явдал юм. Гадаадын түншүүдийн шинэчлэлийн төслийг дэмжиж оруулсан хөрөнгийн эрсдэлийг энэ сан хуваалцах болно.Санхүүгийн секторыг хөгжүүлснээр оросын эдийн засаг бодитой ашиг олно гэж Д.Медведев үзэж байна. Орос Улс  санхүүгийн үйл ажиллагааг хязгаарлахгүй  бөгөөд харин ч 1-р сарын 1-нээс эхлэн удаан хугацаагаар хөрөнгө оруулалтын үнэт цаасны борлуулалтаас авах татварыг өөрчилсөн байна. Үүнээс гадна Москва хотыг Олон улсын санхүүгийн төв болгох төслийг хэрэгжүүлж байна.Хөрөнгө оруулагчидад сонихолтой байлгахын тулд ОУ-д нэгдсэн зохицуулалтын дүрэмтэй шинэ том хэмжээний зах зээлийг байгуулж байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар улс орон ДХБ-д элсэхэд аль хэдийнээ бэлэн болсон бөгөөд элсүүлэх явц энэ онд дуусна гэж  үзэж байна. Венчурийн хөрөнгө оруулалт болон инновацийн үйлдвэрлэл эрхлэгчидэд зориулсан шинэ боломжийг бүрэлдүүлэн байгуулж байна. Энэ хүрээн дэх хамгийн том төсөл бол “Сколково” инновацийн төв юм. ОУ-ын янз бүрийн хотод ажиллаж байгаа том, жижиг арваад үйлдвэрүүд түүний оролцогчид болно. Харин гадаадын инновацийн бизнесийг татан оролцуулснаар энэ төслийн амжилтыг дээшлүүлнэ.Эрчим хүч хэмнэлтийн өргөн хөтөлбөр бизнест нэмэлт боломжийг нээж өгч байна. Дэлхийн эрчим хүчинд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа Орос орны хувьд энэ салбар инновацийн хөдөлгөх хүч болох ёстой. Хувьцаа болон технологийг солилцох дээр тулгуурласан даяарчлалын түншлэлийг бий болгох замаар оросын эрчим хүчний шинэчлэл явагдах ёстой. Хүндрэл байгаа ч гэсэн ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгэн хэсэг болсон нээлттэй улс билээ. Энэ улс шинэчлэлийг шийдвэртэйгээр дуусгаж  өөрийнхөө хөгжлөөр ургашлан ахих болно.