Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригт Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ, оросын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээг тодорхойллоо. Ойрын үед ОУ-д гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор тусгай сан байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. Зөвлөлтөөс хойшхи орон зайд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх түрэглүүр болох, оросын санхүүгийн системийн цөм нь болох ёстой олон улсын төв болгож Москваг хувиргах төслийн тухай Медведев санууллаа. Медведев мөн БРИК-ийн улсуудын валютыг ОУВС-гийн зээлдэгчдийн тусгай эрхийн сагсанд оруулахыг санал болгоод  БРИК өөрийн нэр хүндээ бэхжүүлж, “ирээдүйн бодитойгоор үйлчлэх байгууллага болно” гэдэгт найдаж байна Д. Медведев хэллээ.