ОУ, НАТО хоёр алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тэмцэх болно гэж ОУ-НАТО-гийн зөвлөлөөс мэдэгдлээ ОУ-НАТО-гийн зөвлөлийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааг тус зөвлөлийн 29 орон шийдвэртэй эсэргүүцлээ. Энэ нь маш хүнд гэмт хэрэг, эмгэнэл бөгөөд үүнийг хэзээ ч зөвтгөж болохгүй  гэж баримт бичигт өгүүлсэн байна. “Манай орнууд алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байгаа бөгөөд энэ бузар булай явдалтай хийх тэмцэлд хүч хөдөлмөрөө хайрлахгүй тэмцэх шийдвэр төгс байна” гэж Зөвлөлийн гишүүд мэдэгдсэн байна. Москвагийн «Домодедово»  онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж 35 хүн амь насаа алдаж, 180 хүн шархадсан байна.