Ленинградын бүслэлтийг сэтлэсэн өдрийг өнөөдөр Санкт-Петербург тэмдэглэж байна. Дайны үеэс үлдсэн ханан дээрээ “Иргэд ээ! Их буугаар буудах үед гудамжны энэ тал нэн аюултай” гэсэн бичигтэй Невийн өргөн чөлөөний 14-р байшингийн дэргэд цуглаан хийснээр ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа эхлэнэ. Невийн эх газрын хамгаалагчид болон оршин суугчдыг оршуулсан ахан дүүсийн оршуулгын газар болон Пискаревийн хүндэтгэлийн оршуулгын газарт цэцэг өргөж амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх болно. Ленинградын бүслэлт 1941 оны 9-р сарын 8-наас эхлэж 1944 оны 1-р сарын 27-ныг хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд хотыг 150 мянган их бууны сумаар буудаж, 15 мянган бөмбөгөөр бөмбөгдсөн байна. Төрлөх хотоо 900 өдөр, шөнө баатарлагаар хамгаалсан нь хүн төрлөхтний түүхэнд үлдсэн үнэлэж барашгүй гавьяа юм.