Олон улсын хамтын нийгэмлэг терроризмтай тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэх ёстой. Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн форум дээр Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Алан хядах ажиллагааны нийгэм эдийн засгийн үндэстэй нь тэмцэх нь чухал юм гэж тэр хэлсэн байна. “Өнөөдөр Орос Улсад тулгараад байгаа эмгэнэлт явдал дэлхийн ямарч улсад тулгарч болно” гэж тэр хэлсэн байна. Харамсалтай нь алан хядах ажиллагаатай тэмцэх нэгдсэн жор алга байна гэж Медведев үзэж байна. “Даяарчлал дэлхий дахиныг харилцан хамааралтай болгоод байгаа өнөө үед” дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн бүх улс харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллсаны хүчинд л энэ нийтийг хамарсан аюул заналын эсрэг амжилттай тэмцэж чадна. Москвагийн «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж 35 хүн амь насаа алдаж, 180 хүн шархадсан байна. Давосын форумд оролцогчид  нэг минут дуугүй зогсож алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэлээ.