Давосын Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд өнөөдөр ОУ-ын эдийн засагт зориулсан чуулганыг зохион байгуулна. “Шинэчлэлийн замд хийх ОУ-ын дараачийн алхамууд” нэртэй дугуй ширээний ярилцлагад ерөнхийлөгч Д.Медведев оролцоно гэж эхлээд төлөвлөж байсан. Харин Домодедово онгоцны буудалд алан хядах ажиллагаа үйлдсний улмаас төрийн тэргүүний Давост хийх айлчлалын хөтөлбөрийг богиносгосон юм. Оросын төрийн тэргүүн лхагва гаригт дэлхийн томоохон 100-н компанийн удирдагчид багтсан бизнес зөвлөлд оролцож дараа нь үндсэн илтгэлээ тавилаа. ОУ-д зориулсан чуулганд Д.Медведевийн оронд нэгдүгээр дэд ерөнхий сайд Игорь Шувалов оролцоно.