Чирэгч төмөр татлага тасарсан тул “Содружество” хөвөгч баазыг Агнуурын тэнгисээс гаргах ажил өнөөдөр түр зогслоо. Энэ тухай ОХУ-ын  Тээврийн яамны хэвлэлийн алба ИТАР-ТАСС-т мэдээлсэн байна. Хөвөгч баазыг чирч яваа “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцуудаас бүрдсэн цуваа москвагийн цагаар мягмар гаригийн орой хамгийн хэцүү мөсөн дундуур 1,5 миль явсан байна. “Харин төмөр татлага тасарсан тул москвагийн 01 цаг 40 минутад ажил зогссон байна. Харин москвагийн 8 цагт нисдэг тэргээр төмөр татлага аваачсны дараа “Красин” мөс зүсэгч, “Содружество” хөвөгч баазыг холбосон татлагыг зассан байна. Аврах ажиллагаа зогсох үеэр Ми-8МТ нисдэг тэрэг мөсний байдлыг судласан байна. Энэ раойнд харагдалт 10 миль, салхи баруун, баруун хойноосоо секундэд 5 метр, мөс 10 баллтай, мөсний шахалт 1-2 баллтай байна.vvv