Нийслэлийн «Домодедово» нисэх онгоцны буудалд террорын ажиллагаанд хэлмэгдэгсдийг Орост гашуудан дурсаж байна. Москва болон мужид гашуудлын өдөр зарлав. 1-р сарын 24-ний даваа гаригт нижигнэсэн хүчтэй  дэлбэлэлт 35 хүний амь насыг бүрэлгэв. Бас 150 хүн шархдаж бэртсэн байна. Москва хотын засаг захиргаа  хэлмэгдсэн ба нэрвэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд  нийслэлд байх бүх зардлыг дааж байна. Сэтгэл судлаачид бүгдэд  түүний дотор эмгэнэлт хэрэг явдалд хамраагдаагүй хүмүүст ч тусламж үзүүлэхэд бэлэн байна. Домодедовод террорын ажиллагаанд нэрвэгдэж шархдадсан 100 орчим  хүн москвагийн эмнэлэгүүдэд байгаа. Германи, Итали, Нигери, Серби, Словак, Франц болон ТУХН-ийн гишүүн зарим улсын иргэд тэдний дотор байна. Оросын ГХЯ  тэдний төрөл төрөгсдэд  шаардагдах бүх тусламж үзүүлж, визийн журмыг хөнгөвчилнө гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газрын орлогч захирал Александр Болдырев  ОДХ радиод мэдээд «Иргэд нь амь үрэгдсэн буюу эмнэлэгт хэвтсэн орнууд дахь манай элчин сайдын яамдаас  Орост очих төрөл төрөгсөдэд нь  виз аль болох  түргэн авахад их туслаж байна» гэв. Москвад очих буцах билет  амь үрэгдсэн ба шархдаж бэртсэн иргэдийн  төрөл төрөгсдэд үнэ төлбөргүй олгоно гэж хэд хэдэн нисэх онгоцны компани мэдэгдэв. Нийслэлд ирж байгаа төрөл төрөгсөд нь зочид буудалд үнэ төлбөргүй байрлаж, хооллож, эмнэлэгт хүрч байна. Лариса Тян 25 настай Виктория охин нь утасдасны дараагаар Доод Новгородоос Москвад иржээ. Бусгүй Германиэс ирэх гэр бүлий нь найзыг тосч авахаар даваа гаригт «Домодедово» нисэх онгоцны буудалд очоод хөлдөө шарх авчээ. «Ээж ээ! Биднийг дэлбэлэсэн... гэж охин нь утсаар хашгирсан тухай Лариса Тян мэдээлээд «Намайг машин жолоодож байх үед утасдаж хашгирсан. Би юу ч ойлгосонгүй. Хашгираан,  дуу шуугиан л сонсогдов. Чи хаанаас ярьж байна? Юу болсон гэхэд тэр «Ээж ээ, нисэх онгоцны буудлаас .. Хөлнөөс цус гоожиж байна» гэсэн. Таксины жолооч Андрей Абросимов  «Домодедово» нисэх онгоцны буудалд   дэлбэлэлт болсон тухай бусдаас түрүүн мэдээлсэн хүний нэг юм. Дэлбэлэлт дэргэд нь болжээ. «Домодедовод дэлбэлэлтээс болж шархдлаа. Захиалгыг биелүүлж чадахгүй» гэж Андрей диспетчерийн газарт тэр даруй  холбооны хэрэгслээр  мэдээлснийг таксины  жолоочийн ажил нэгт нөхөр блогдоо  тэмдэглэжээ. Домодедовод болсон эмгэнэлт хэрэг явдал Рунетэд бүр гурван өдрийн турш гол сэдэв хэвээр байна. «Дэлбэлэлтийн тухай дуулмагц зүрх минь бараг зогссон. Барагцаалбал тэр үед миний аав Францаас Москвад онгоцоор буцах байсан.Сэтгэл түгшиж  хамаатнууддаа утасдлаа. Харин аав минь Францид  өвчилж  билетээ сольсон нь тодорсон» гэж нийгмийн сүлжээ хэрэглэгч бичжээ. Орох картыг цагт нь бөглөж амжаагүй  жуулчинд хэн нэгэн талархаж байна.  «Нөхөр минь сууж яваа онгоц буух үед дэлбэлэлт болсон. Нэгэн эрэгтэй паспорт шалгах газарт орох картыг нэлээд удаан бөглөв. Иймээс ээлжлэн зогссон хүмүүс  бухимдсан байх. Харин одоо түүнийг тэврэн талархал илэрхийлэхэд бэлэн байна гэж москвагийн Greta нэртэй оршин суугч «Лайф жорнэл»-ын хуудасдаа мэдээлжээ. Домодедово бол оросын томоохон хоёр нисэх онгоцны буудлын нэг юм. Москвад ирсэн бараг бүх хүн түүнийг мэднэ. Эмгэнэлт хэрэг явдлыг нүдээрээ үзсэн хүмүүс болон хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдэд төдийгүй аймшигт хэрэг явдлын тухай мэдээлэл сэтгэл санаанд нь зохисгүй  нөлөөлсөн  хүмүүст тусламж шаардагдана гэж сэтгэл судлаачид анхааруулав.