Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Давост хийх айлчлалын хөтөлбөрийг нилээд багасгалаа. “Домодедово” онгоцны буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсний улмаас ингэхэд хүрчээ. “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө Д.Медведев ингэж мэдэгдсэн юм.Ерөнхийлөгч энэ ярилцлагыг эртнээс өгөх гэж төлөвлөж байсан юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын уур амьсгал, дэлхийн эдийн засгийн форумын тухай ярихаар төлөвлөөд байсан юм. Харин амьдрал өөрийнхөө өөрчлөлтийг хийлээ. Гучин таван хүний амь насыг бүрлэгсэн Домодедовогийн алан хядах ажиллагаа, ярилцлагын сэдвийг өөрчиллөө. «Энэ нь ичгүүр сонжуургүйгээр урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа байсан гэж Д.Медведев яриагаа эхэллээ. Хөндлөнгийн шинж тэмдэг, дэлбэрэх газрын сонголт зэргээс харахад энэ нь урьдчилан бэлтгэж аль болох олон хүний амь насыг хороох зорилготой алан хядах ажиллагаа байсан» гэж тэр хэллээ. Давос бол оросын байр суурийг илэрхийлэх дэлхийн чухал талбар учраас ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор шийдсэн билээ. «Бидний зорилго бол өөрийн боломжийг  сурталчилах, оросын эдийн засаг болон хууль эрхийн системийн хүчтэй талыг харуулах мөн бидний хүнд хэцүү байдал, сул тал, шийдвэрлэгдээгүй асуудлуудын тухай илэн далангүй  ярихад оршиж байгаа юм. Миний бодлоор нээлттэй яриа хэлэлцээгээр л бид Орос Улсын өнөөгийн бодит байдлыг бусдад ойлгуулж чадна. Бид хямралын дараа хурдан сэргэхийг хүсэж байна, бид хөрөнгө оруулалтыг хүлээж байна. Миний яриаг хэт өндөрт өргөх хэрэггүй, Орос Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг сонирхож байгаа, Орос Улсад мөнгө оруулахыг, хамтарсан үйлдвэр байгуулахыг хүсэж байгаа хэн бүхэнд энэ ярилцлагаа зориулж байна. Эцсийн эцэст бидэнтэй хамт манай эдийн засгийг шинэчлэх ажилд гар бие оролцоочээ» гэж Дмитрий Медведев хэллээ. Улс орны шинэчлэлийн тухай ярихдаа Д.Медведев  Орос Улсад түүхий эдийн өсөлтийн боломж үгүй болсонд бүх зүйл оршиж байгаа юм. Үүнийг манай орны хүн амын ихэнх нь ойлгож байгаа. Сүүлийн үед хууль тогтоомжид нилээд өөрчлөлт хийлээ. Энэ хууль тогтоомж одоо аж үйлдвэрийг шинэчлэхэд чиглэгдээд байна. Үүнд дээр нэмээд Орос Улсад ЕХ-ны хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж би үзэж байна гэж Медведев тэмдэглэлээ.Улс орны хөрөнгө оруулагчдыг татах байдал сайн тал руу өөрчлөгдөж байна. Тэргүүлэх төслүүдийн дундаас “Сколковог” ерөнхийлөгч дурдлаа. Инновацийн бизнесийг дэлхийд хийж байгаа тэр хэлбэрээр зохион байгуулж болно гэдгийг харуулахыг хичээсэн юм.Улс төрийн өөрчлөлт, авилгалтай тэмцэх, шүүхийн системийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг шийдэлгүйгээр шинэчлэл хийх боломжгүй гэдгийг ерөнхийлөгч санууллаа. Улс орныг нэг амьсгаагаар өөрчлөх арга байхгүй гэж Д. Медведев үзэж байна. Төр засаг бол хийсвэр институт биш. Энэ бол өөрийн гэсэн дадал заншилтай, хүсэл эрмэлзэлтэй, зөн совинтой хүмүүсийн цуглуулга юм. Ийм учраас улс төрийн институтын шинэчлэлийг зэрэгцээ бус юмаа гэхэд хамруулсан маягтай явуулах хэрэгтэй. Улс төрийн өрсөлдөөн зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэлэлцэх шаардлагагүй. Энэ бол сөргөлдөөнийг шийдэх арга, дарангуйлах болон нэг хүнийг тахин шүтэх засаглалт хийх тариа юм гэж ерөнхийлөгч хэллээ.Одоо Орос Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд муу биш байна.”Бид хямралын дараа нилээд хурдан сэргэж байна. ДНБ 4 орчим хувь өсөөд байна, энэ бол Европын хэмжээнд сайн үзүүлэлт юм. Бид ажилгүйдэлтэй бодитойгоор тэмцэж чадсан бөгөөд түүнийг хямралын өмнөх үед нь хүргэж чадлаа. Улс нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр байна, энд хэн ч засгийн газар руу чулуу шидэх эрх байхгүй” гэж ололт амжилтаа Медведев дурдлаа.      

Орос Улс бол маш том улс учраас бүхнийг нэг дор хийж болохгүй. Ийм учраас тэргүүлэх чиглэл хэрэгтэй. Жишээ нь Сколково, 2014 оны Өвлийн олимп, АЗНДЭЗХН-ийн дээд хэмжээний уулзалт, хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгруулах тэмцээн зэргийг нэрэллээ. Энэ төслүүд бол хөгжлийн цэгүүд гэж Д.Медведев хэллээ. Энд Орос Улс  дэлхийн туршлагыг ашиглах болно. Дмитрий Медведев ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө ажлыг үнэлэж цэгнэдэг шалгуурын талаар ярилаа. Хамгийн түрүүнд энэ нь хүмүүсийн  амьдралын чанар тэдний итгэл юм. Ямар ч улс төрчийн хувьд энэ бол маш чухал байх ёстой.