Сомалийн эрэг хавийн далайн дээрэмчидтэй тэмцэх НҮБ-ийн АЗ-ийн шинэ тогтоолд Орос Улс ойрын өдрүүдэд өөрийн саналаа оруулна. Энэ тухай НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мягмар гаригт мэдээллээ. “Далайн дээрэмчид болон тэдний толгойлогчдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр, “далайн дээрэмчдийн эсрэг” хийж байгаа бүх арга хэмжээ үр дүнд хүрэхгүй гэж” дипломат хэлснийг ИТАР -ТАСС иш татан мэдээлсэн байна. Оросын төлөөлөгчид энэ асуудлаар ойрын үед өөрийн тодорхой саналыг оруулах болно” гэж тэр тэмдэглэсэн байна.