Дмитрий Медведев Давосын форумыг Орос Улсын шинэчлэлийг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татахад ашиглах болно. Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа оросын “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө төрийн тэргүүн ингэж мэдэгдсэн байна. Орос Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг сонирхож байгаа болон хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа хэн бүхэнд өөрийн ярилцлагаа зориулж байна. Өнөөдөр Швейцарийн Давост нээгдэж байгаа Дэлхийн эдийн засгийн форумын 41-р чуулганд төр засгийн бүтцийн, бизнесийн дээдсүүдийн, олон нийтийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгчид оролцох болно. Гадуурхалгүй хөгжилд зориулсан эдийн засаг улс төрийн ирээдүй, “Том хорийн” хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, даяарчлалын тогтвортой байдалд аюул заналхийлж байгаа эрсдэлд мониторинг хийх олон улсын механизмийг байгуулах зэрэг асуудлуудыг таван өдөр болох уулзалтын үеэр хэлэлцэнэ.