Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 1-р сарын 25 буюу мягмар гаригт унаж эхэлсэн байна. Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр нэг баррелийн үнэ 1 доллар 68 центээр багасаж 86 доллар 19 цент болсон байна. Атлантын далайн нөгөө эргийн лондоны бирж дээр “хар алтны” үнэ 1 доллар 36 центээр багасаж 95 доллар 25 цент болжээ. АНУ-ын түүхий эдийн нөөц энэ долоо хоногт ихсэнэ гэсэн таамгаас болж үнийн хэлбэлзэл гарсан гэж шинжээчид үзэж байна.