Домодедово онгоцны буудалд  үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр шархадсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн төлөө москвагийн болон москва мужийн эмч нар тэмцсээр байна. Эмнэлэгт хэвтүүлсэн хүмүүсийн дунд оросын иргэдээс гадна Таджик, Нигери, Герман, Словен, Словак, Молдав, Франц, Итал улсуудын иргэд байна. Эмнэлэг шаардлагатай бүхнээр хангагдсан гэж эмч нар мэдэгдэж байна. Үүнээс гадна алан хядах ажиллагааны үеэр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн болон эрүүл мэндээрээ хохиросон иргэдийг сувилалын газар амруулж эмчилнэ.