"Домодедово" онгоцны буудалд болсон алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр Москва хот болон Москва мужид гашуудал зарлалаа. Москва хотын дарга Сергей Собянин, Москва мужийн амбан захирагч Борис Громов нар ийм шийдвэр гаргасан байна. «Домодедово» онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсэдийг хүндэтгэж  Москва хотод 2011 оны 1-р сарын 26-ыг гашуудлын өдөр болгон зарлахаар Москва хотын дарга Сергей Собянин шийдлээ гэж нийслэл хотын даргын хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Гульнара Пенькова хэлснийг РИА Новости агентлаг уламжиллаа. Гашуудлын өдөртэй холбогдуулан Москва хот болон Москва мужид төрийн далбааг бөхийлгэж, телевизийн сувгуудын зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийг өөрчилсөн байна. Онгоцны буудлын дэргэдэх сүмд хойдохын ном хурна. Амь насаа алдагсадад зориулсан номыг бүх шашны сүм хийдүүдэд хурах болно. Өнгөрсөн даваа гаригт «Домодедово» онгоцны буудлын гадаадын нислэгийн хүлээлгийн танхимд урьдчилан таамаглаж байгаагаар амиан золиослогч эмэгтэй 5 килограмм орчим тротилийн хүчин чадалтай бөмбөгийг бүслэж орж ирээд дэлбэлсэн бололтой. Энэ дэлбэрэлтээс болоод 35 хүн амь насаа алдаж, 117 хүн шархадсан байна. Тэдний дотор оросын ч, гадаадын ч иргэд байгаа юм.