Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд дурдахдаа:

    «”Домодедово” онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас олон хүний амь нас үрэгдсэн тухай эмгэнэлт мэдээ биднийг гүнээ цочирдууллаа. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд болон найрсаг оросын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье. Терроризмын бүхий л хэлбэр, илрэлийг бид эрс шийдвэртэй буруушааж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны удирдлагын дор Орос орон энэхүү уй гашууг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна.   

                                                                                                                Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж»